САЙХАН МЭДЭЭ | Коронавирусний халдвар авсан жирэмсэн эх амаржжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 01


Коронавирусний халдварын улмаас эмчлэгдэж байсан жирэмсэн эх амаржжээ.

Өнөөдөр өглөө /2020.07.01/ 07:00 цагт эсэн мэнд амаржиж охинтой болсон байна.

“Коронавирусний халдвар илэрсэн ч эдгэрч гараад дараагийн шатны сувилалд шилжсэн байсан эмэгтэй эсэн мэнд амаржиж охинтой болсон” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ярьсан юм.

Монгол Улсад одоогийн байдлаар вирусний халдвартай 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хоёр жирэмсэн эх байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж.

 

Close menu