САЙХАН МЭДЭЭ | Хоёр хүн эдгэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 03


Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл хийх үеэр Монгол Улсад коронавирусний тохиолдол нэмж илрээгүй ба хоёр хүн эдгэрч гарсан тухай мэдээллээ.

Эдгэрч гарсан хоёр хүний нэг нь тавдугаар сарын 28-ны өдөр "Алтанбулаг" боомтоор ирсэн оюутан бөгөөд 36 хоног эмчлэгдээд эдгэрч байгаа аж.

Харин нөгөөх нь орос жолооч. Тэрбээр 16 хоног эмчлүүлээд эдгэрчээ. Эдгэрсэн хоёр хүнийг дараагийн шатны сувилалд шилжүүлжээ.

Өчигдөр (2020.07.02) ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан хотын нэг лабораторид нийт 194 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

“АНУ-аас ирсэн 25, Сэлэнгэд тусгаарлагдсан тав, Орхон, Хэнтий аймагт сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан тус бүр нэг, Замын-Үүдэд тусгаарлагдсан 108, ХӨСҮТ-ийн тусгаарлалтад орсон гурван хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн Тандалт8 судалгааны албаны дарга Д.Амбасэлмаа ярилаа.

Түүнчлэн батлагдсан тохиолдол болон тусгаарлагдсан иргэдтэй ажиллаж буй эмнэлгийн ажилчдад коронавирусний шинжилгээ хийж байгаа аж. Үүнээс Цэргийн төв эмнэлгийн 100 гаруй, Цэргийн төв эмнэлэг болон бусад газарт ажиллаж буй 200 резидентэд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 388 эмнэлгийн ажилчдад коронавирусний шинжилгээ хийжээ.

 

Top