КОВИД-19: Цар тахлын үед Соёл, урлагийн байгууллагад өгөх зөвлөмж

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 04

Цар тахлын үед хэрхэн ажиллах талаар ЭМЯ-наас Соёл, урлагийн байгууллагуудад зөвлөмж гаргажээ.

Байгууллагад:

• Биеийн халуун үзэх

• Амны болон нүүрний хаалт зүүх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

• Гар угаах орчин бүрдүүлэх, гарын цаас, саван байлгах

• Үзэгчдийг суудал алгасаж суулгах

• Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол хийх

• Үйлчлүүлэгчдэд хүнсний бүтээгдэхүүн борлуулахдаа нэг удаагийн бээлий өмсөх

• Бэлэн мөнгөөр аль болох үйлчлэхгүй байх

• Билетийн касс, худалдааны цэг, хүлээлгийн өрөөнд зай барих тэмдэглэгээ хийх

• Тасалбарыг цахимаар авах боломж бүрдүүлэх

• Үзвэр үйлчилгээ хооронд танхимыг тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх

• 1л усанд 25мл белизна хийж ширээ, сандал, тавцан, хаалганы бариул, шал, тоног төхөөрөмж зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх

• Микрофонд нэг удаагийн уут хийх

• Хоолны газар, ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх

• Автомат тоглоомын газрыг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх

• Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх

• Хүлээлгийн танхимд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх

• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах

• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Үйлчлүүлэгчдэд:

• Амны хаалт зүүх

• Хүн хоорондын зай барих

• Гараа савандаж угаах, нойтон салфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

• Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх

• Цахимаар тасалбар худалдан авах

• Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх

• Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх

ЭМЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top