Япон улсаас 263 иргэн эх орондоо ирлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 04

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:00 цагт “Чингис хаан“ олон улсын нисэх буудалд газардлаа.

Нийт 263 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 94, жирэмсэн болон асран хамгаалагчтай 23, өндөр настан болон асран хамгаалагчтай 65, эрүүл мэндийн шалтгаантай 28, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 53 иргэн багтсан байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Ворлд Монголиа”, “Тайж”, “Вензоу”, “Амар” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top