ЭМЯ: 11.3 сая хүн халдвар авч, 532 мянган хүн эндээд байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 05

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.07.05/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 11.339 сая халдварын тохиолдол илэрч, 532 мянган хүн нас баржээ. 8.2 сая хүн эдгэрч, 4.4 сая хүн эмчлүүлж байна. Өчигдөр 150 мянган халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 3000 хүн эндлээ. 

Сүүлийн 24 цагт Бразилд 37 мянга, АНУ-д 57 мянга, Энэтхэгт 24 мянган тохиолдол илэрлээ. АНУ-д амны хаалт зүүхгүй, зай барихгүй байгаагаас .халдвар их айна. 

Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 6632 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 47-110-аар нэмэгдлээ. Тувад 110 тохиолдол илэрсэн.  Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.

Манай улсад 2697 иргэн ажиглалтад байна. 316 хүн нэмэгдэж, 233 хүн хасагдсан. 

Орон нутгийн 15 галт тэргэнд 5000 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ. Өчигдөр Зоонозийн төвөөс Токио-УБ чиглэлийн онгоц, 8 автобуст ариутгал хийсэн байна. 

119 дугаарт 99 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 3 орноос 4 хүн холбогдож, зөвлөгөө авсан байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top