Хилийн боомттой аймгуудад хамгаалах хувцас нийлүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 05

Антикорона баг болон ХӨСҮТ-ийн удирдлагууд өнөөдөр /2020.07.05/ ДЭМБ-ын эмнэлзүйн зөвлөмжид өөрчлөлт оруулсантай холбоотойгоор “Ковид-19”-ийн эмчилгээний тактикийн талаар ярилцжээ.

ДЭМБ олон улсын эрдэмтэн судлаачдыг оролцуулан судалгаа хийсний үр дүнд “Ковид-19”-ийн эмчилгээнээс ДОХ-ын эсрэг үйлчилгээтэй лопинавир/ритонавир, хумхаагийн эсрэг гидрохлорокин эмийг хаслаа. Иймд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шаардлагатай бусад эмийн нөөцийг бүрдүүлэх, лабораторийн шинжилгээний сорьц авах уян бамбар, хувийн хамгаалах хувцас хэрэгслийг ХӨСҮТ, ЗӨСҮТ, хилийн боомттой аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудад ирэх долоо хоногт нийлүүлэхээр болжээ.

Эрүүл мэндийн сайд баяр, наадамтай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, болзошгүй гамшиг, үер уснаас сэргийлэх, “Ковид-19”-ийн халдвар хамгааллын дэглэмийн талаар албан даалгавар гаргах үүрэг өгчээ.

Top