Саудын Араб, Арабын нэгдсэн Эмирт улсуудад хөл хорионы дэглэм цуцалснаас шалтгаалан халдварын тохиолдол эрс нэмэгдэж эхэллээ.
Саудын Араб улсад 200 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Арабын нэгдсэн Эмирт улсад 50 мянган тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.
Өнгөрсөн сард дээрх хоёр улсад короанвируст цар тахлын эрчим суларсан гэж үзэн хөл хорионы дэглэмээ үе шаттайгаар цуцалсан билээ.
Хэдийгээр халдварын тархалт гуравдугаар сард бага байсан ч олон нийтийг хамарсан арга хэмжээ, бизнесийг хориглосон юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Арабын хойг, Булангийн орнуудад халдвар эрчимжинэ гэдгийг анхааруулж байна.
Эх сурвалж: Reuters