ЭМЯ: Халдвартай эмчлүүлж байгаа 32 хүн байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.07.06/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 11.537 сая халдварын тохиолдол илэрч, 536 мянган хүн нас баржээ. 6,5 сая хүн эдгэрч, 4.4 сая хүн эмчлүүлж байна. Өчигдөр 165 мянган халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 3000 хүн эндлээ. Халдварын тоо өчигдрийнхөөс 9000-аар олон байв. 

Сүүлийн 24 цагт Бразилд 26 мянга, АНУ-д 52 мянган тохиолдол илэрлээ. 

Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 6736 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 29-81-ээр нэмэгдлээ. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.

Манай улсад 2763 иргэн ажиглалтад байна. 135 хүн нэмэгдэж, 89 хүн хасагдсан. Гэрт 563 иргэн тугаарлалтад байгаа. 

Орон нутгийн 15 галт тэргэнд 7000 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ. 

119 дугаарт 119 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 2 орноос 3 хүн холбогдож, зөвлөгөө авсан байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Манай улсад халдварын 220 тохиолдол бүртгэгдсэнээс 188 хүн эдгэрч, 32 хүн эмчлүүлж байна. 2 хүний биеийн байдал хүнд байгаа юм. 

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top