КОВИД-19 | Вашингтоны их сургуулийн 121 оюутнаас халдвар илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06


АНУ-ын Вашингтон мужийн их сургуулийн 121 оюутнаас коронавирусний халдвар илэрсэн нь шинжилгээгээр тогтоогдлоо.

Тэд Сиэтл хотын оюутны хотхонд болсон сургуулийн бүлгэмийн уулзалтад оролцох үеэр өөр хоорондоо халдвар тараажээ.

Бүлгэмийн цугларалтад оролцсон оюутнуудаас зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн халдвар илэрсэн юм. Анхлан 10 бүлгэмийн байрны 38 оюутнаас илэрч байсан бол одоо 15 бүлгэмийн байрны 121 оюутнаас илрээд байна.

Цаашид халдварын тохиолдол нэмэгдэх магадлалтай тул оюутнуудыг уулзалтад оролцсон бол даруй эмчид хандахыг анхааруулжээ.


Эх сурвалж: NPR

 

Top