Японд гацсан монголчуудын визийг сунгана

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06

Шинэ төрлийн коронавирусний тархалтаас үүдэн эх орондоо буцах боломжгүй байгаа Япон Улсад богино хугацаагаар зорчиж буй богино хугацааны визтэй иргэд болон их, дээд сургуулиа төгссөн оюутан, ажлын гэрээний хугацаа нь дууссан дадлагажигч ажилтнуудын визийг тухай бүр сунгах асуудлаар Токио дахь Монголын ЭСЯ-ны зүгээс Японы Цагаачлалын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзан шийдвэрлүүлж, Япон орон даяарх Цагаачлалын газрын орон нутгийн салбаруудад манай улсын иргэдийн визийг зохих журмын дагуу сунгуулах арга хэмжээг аваад байна.

Японы Цагаачлалын газраас визний сунгалт мэдүүлж буй иргэнээс тухайн улсын авч хэрэгжүүлж буй хилийн хориг арга хэмжээний тухай албан бичгийг ЭСЯ болон ЕКГ-аас авчруулах шаардлагагүй гэж мэдэгдсэн хэдий ч зарим нэг орон нутгийн Цагаачлалын албанаас дээрх бичиг баримтыг шаардаж байгаа тул Японд байгаа манай иргэд анхаарна уу.

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top