ДЭМБ: Цар тахлын ОРГИЛ ҮЕ болоогүй байна

2020 оны 07 сарын 08

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.07.08/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 11.926 сая халдварын тохиолдол илэрч, 545 мянган хүн нас баржээ. 6,8 сая хүн эдгэрч, 5 сая хүн эмчлүүлж байна. Өчигдөр 193 мянган халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 5000 хүн эндлээ. 

Сүүлийн 24 цагт Энэтхэгт 24 мянга, Бразилд 45 мянга, АНУ-д 46 мянган тохиолдол илэрлээ. Өчигдөр болсон ДЭМБ-ын хурал дээр ЦАР тахлын оргил үе болоогүй байгааг анхааруулжээ. 

Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 6368 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 34-73-аар нэмэгдлээ. Халдварын тоо харьцангуй бууж байна. 

Манай улсад 2995 иргэн ажиглалтад байна. 215 хүн нэмэгдэж, 52 хүн хасагдсан. 1-5 насны хүүхэд 185, жирэмсэн хүн 105, архаг хууч өвчтэй 377 хүн байна. Гэрт 563 иргэн тугаарлалтад байгаа.

Орон нутгийн 17 галт тэргэнд 6000 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ.

119 дугаарт 157 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 2 орноос 2 хүн холбогдож, зөвлөгөө авсан байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. 

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top