АНУ-ын Цагаачлал, гаалийн албанаас хэрэв ирэх намар их, дээд сургуулийн хичээл онлайн хэлбэрээр үргэлжлэх юм бол гадаад оюутнуудыг эх оронд нь буцаах болно гэж мэдэгдлээ. Нийт халдварын тоо 2,9 саяыг даваад байгаа Америкт хэд хэдэн том их сургууль намрын семестрээс гадна ирэх жилийн сургалтаа ч онлайн хэлбэрээр явуулна гэдгээ зарлаад байсан билээ.
Хуулийн энэ өөрчлөлт АНУ-д F-1, M-1 төрлийн визээр байгаа гадаад оюутнуудад хамаарах юм. M-1 гэдэг нь мэргэжил дээшлүүлэх ирсэн гадаад иргэдийн визний төрөл.
Хэрэв сургууль нь намар онлайнаар хичээллэх шийдвэр гарвал гадаадын оюутан өөр сургуульд шилжих үүрэгтэй. Шилжээгүй бол хүчээр хөөн гаргах ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
ENE BALIAR UVCHINII UUR BOLSON GAZAR SURAAD YADAG BNAA..
Америийн сургалт гэж баахан мөнгө хураасан, бизнес болсон сургалт. Болино биз их юмаар боож\n