Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хүргэхэд хоёр хүнээс нэмж халдвар илэрсэн тухай мэдээллээ.
Халдвар илэрсэн хоёр хүн нь Алтанбулгийн боомтоор орж ирсэн бөгөөд Дархан-Уулаас ХӨСҮТ-д тусгаарлагдсан болон Орхон аймагт тусгаарлагдсан 20-24 насны эмэгтэйчүүд байсан байна.
Харин нэг сайн мэдээ байгаа нь ХӨСҮТ-д 50 хоног эмчлүүлсэн 24 настай эмэгтэй эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ.
Ингэснээр Монгол Улсад коронавирусний батлагдсан 227 тохиолдол бүртгэгдэж, 195 хүн бүрэн эдгэрээд байна.
Одоогоор 32 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаагаас нэг өвчтөний биеийн байдал хүндэвтэр байна.