Бразилын Ерөнхийлөгчөөс коронавирус илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 08


Бразил улсын Ерөнхийлөгч Жаир Болсанаругаас коронавирусний халдвар илэрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ долоо хоногийн эхээр түүнд вирусний халдварын шинж тэмдэг илэрч эмнэлэгт тусгаарлагдан нарийн шинжилгээнд орсон билээ.

Түүнээс халдвар илэрсэнтэй холбогдуулан Тэргүүн хатагтай Мишель Болсанаруг мөн шинжилгээнд хамруулжээ.

Бразилын Ерөнхийлөгч өмнө нь гурван ч удаа шинжилгээнд орсон ч хариу нь сөрөг гарсаар байсан билээ.

Одоогоор түүний биеийн байдал хэвийн ханиалгах шинж тэмдэг илэрсэн нөхцөл байдалтай байгаа аж.

Бразилын Ерөнхийлөгчийн ажлын алба болон түүнтэй ойрын хугацаанд уулзсан хүн нэг бүрийг тогтоож шинжилгээнд хамруулах ажил Бразилд үргэлжилж байна.


Эх сурвалж: CNN

Top