КОВИД-19: Цар тахлын үед Номын санд өгөх зөвлөмж

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 09

Цар тахлын үед хэрхэн ажиллах талаар ЭМЯ-наас номын сангуудад хандан, зөвлөмж гаргажээ.

Байгууллагад :

• Биеийн халуун үзэх

• Амны эсвэл нүүрний хаалт зүүх

• Бээлий өмсөж үйлчлэх

• Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

• Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол хийх

• Агаар чийгшүүлэгч байршуулах

• Номыг аль болох цахимжуулах

• Номонд хавчуурга хийх

• 1л усанд 25мл белизна хийж номын тавиур, компьютер, ширээ, сандал, тавцан, хаалганы бариул, шал зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх

• Ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх

• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах

• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Үйлчлүүлэгчдэд:

• Амны хаалт зүүх

• Хүн хоорондын зай барих

• Бээлий өмсөх

• Номоо шүлсдэж эргүүлэхгүй байх

• Нойтон сальфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

• Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх

• Ширээн дээр хувийн эд зүйлсээ гаргаж тавихгүй байх

• Хоол идэхгүй байх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top