ЭМЯ: Өчигдөр Сөүлээс ирсэн 3 хүнийг ЦТЭ-т тусгаарлалаа

2020 оны 07 сарын 09

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.07.09/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 12.142 сая халдварын тохиолдол илэрч, 550 мянган хүн нас баржээ. 6,8 сая хүн эдгэрч, 5 сая хүн эмчлүүлж байна. Өчигдөр 200 мянган халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 5000 хүн эндлээ. Энэ нь нэг өдөрт бүртгэгдсэн тоогоор хамгийн ихэд тооцогдож байгаа юм. Тав хоногт нэг саяар халдвар нэмэгдэж байна. 

Сүүлийн 24 цагт Энэтхэгт 25 мянга, Бразилд 44 мянга, АНУ-д 50 мянган тохиолдол илэрлээ. Өчигдөр болсон ДЭМБ-ын хурал дээр ЦАР тахлын оргил үе болоогүй байгааг анхааруулжээ.

Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 6562 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 44-70-аар нэмэгдлээ. 

Өчигдөр Сөүлээс ирсэн 261 зорчигчоос сэжигтэй 3 хүнийг ЦТЭ-т тусгаарлалаа. 

Манай улсад 2996 иргэн ажиглалтад байна. 289 хүн нэмэгдэж, 288 хүн хасагдсан. 1-5 насны хүүхэд 191,  жирэмсэн хүн 102, архаг хууч өвчтэй 366 хүн байна. 

Орон нутгийн 16 галт тэргэнд 7000 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ.

119 дугаарт 128 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 1 орноос 1 хүн холбогдож, зөвлөгөө авсан байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.179.27.170) 2020 оны 07 сарын 09

Medee jaahan burheg baina aa.Jisheelbel HOST-d tusgaarlagdsan 12 hunii shinjilgee surug gedeg ni hediiniih yu .ol oo6

0  |  0
Top