КОВИД-19: Халдвар авагсдын тоо 12 саяыг давав

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 09

АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд КОВИД-19 халдвар авсан хүний тоо 12 саяыг давжээ. Дэлхийн хэмжээнд нийт 12 012 720 хүн халдвар авснаас 548 914 хүн нас барж, 6 533 436 өвчтөн эдгэрчээ. АНУ-д нийт 3 054 695 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 132 299 хүн нас барж,  653 420 өвчтөн эдгэрчээ. Сүүлийн нэг хоногийн дотор 60 мянга гаруй хүн шинээр халдвар авч, 1195 хүн нас баржээ.

Халдварын тохиолдлоор АНУ 3 054 695, Бразил 1 713 160, Энэтхэг 742 417, ОХУ 699 749, Перу 312 911 тэргүүлж байгаа бол нас баралтын тоогоор АНУ 132 299, Бразил 67 964, Их Британи 44 602, Итали 34 914, Мексик 32 796 тохиолдлоор тэргүүлж байна. Эдгэрэлтийн хувьд Бразилд 1 139 844, АНУ-д 653 420, ОХУ-д 471 718, Энэтхэгт 456 831, Чилид 456 831, Мексик 214 316 хүн эдгэрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top