Туркменистанд Туркийн дипломат коронавирусээр нас барсан уу

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 09

Туркменистан улс албан ёсоор шинэ төрлийн коронавирусгүй орон гэдгээ зарлаад байгаа. Дэлхий даяар энэ мэдээллийг нь үл итгэн хүлээж авсан. ДЭМБ ч итгээгүй тул энэ сарын 6-нд шинжилгээний багаа тус улсад илгээсэн юм.

Энэ сарын 7-ны шөнө Ашхабад хотын эмнэлэгт Туркийн ЭСЯ-ны Шашны асуудал эрхэлсэн зөвлөх Кемал Учкун нас барлаа. Тэрбээр зургаадугаар сарын 27-нд өндөр халууран, эмнэлэгт хэвтсэн бөгөөд уушигны үрэвсэл оноштойгоор энэ хорвоог орхин одлоо. Түүнд коронавирусний шинжилгээ хийсэн эсэх нь тодорхойгүй.

Коронавирусгүй гэж зарласан ч сүүлийн үед Туркменистанд сүүлийн үед нийтийн унааны жолооч, замын цагдаа, дэлгүүрийн худалдагч нарыг амниы хаалт заавал зүүхийг үүрэг болгосон. Мөн тоос шорооноос хамгаалах зорилгоор гараа сайн угаах, маск зүүхийг иргэддээ уриалжээ.

Энэ сарын 11-нд болох байсан “TM Fashion” загварын шоуг техникийн шалтгаанаар цуцаллаа гэж зарласан ч олон улсын шинжээчид тус улсад коронавирус тарсан байх магадлалтай гэж бичиж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top