Япон Монголтой агаарын харилцаагаа сэргээх хүсэлтэй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

Япон улсын Засгийн газраас энэ сарын дундуур Азийн 10 оронтой агаарын харилцаагаа сэргээх гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа гэнэ.

Энэхүү арван оронд Хятад, Өмнөд Солонгос, Тайвань, Сингапур, Малайз, Бруней, Мьянмар, Камбож, Лаос, Монгол улсууд багтжээ.

Ерөнхий сайд Шинзо Абэ энэ талаар удахгүй мэдээлэл хийх юм.

Япон улс агаарын хилээ харилцан нээх талаар Вьетнам, Таиланд, Шинэ Зеланд, Австралитай хэлэлцээр хийж эхлээд байгаа. Вьетнам улс зургаадугаар сарын сүүлээр Японоос 440 бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авсан билээ. Японы нисэх буудлууд өдөрт 2300 хүнийг коронавирусний шинжилгээнд оруулах хүчин чадалтай. Наймдугаар сар гэхэд өдөрт 4000 хүнд шинжилгээ хийдэг болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.165) 2020 оны 07 сарын 13

японд коронавурис илэрсэн учраас энэ улстай агаарын тээврийн харилцаагаа түр зогсоосон дээр байх.

0  |  0
tumur(202.179.11.230) 2020 оны 07 сарын 13

HILEE NEEHGUIEE,UCHIR NI daanch MONGOL 125say hun amtai bish l dee,tanai pyangi daahgui,busdaaraa l buuz huushuur shig yavtsgaaya

2  |  0
Top