ЭМЯ: Истанбулаас ирсэн есөн иргэнийг ХӨҮСТ, ЦТЭ-т тусгаарласан

2020 оны 07 сарын 10

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.07.10/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 12.361 сая халдварын тохиолдол илэрч, 556 мянган хүн нас баржээ. 7,1 сая хүн эдгэрч, 5 сая хүн эмчлүүлж байна. Өчигдөр 212 мянган халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 5000 хүн эндлээ. Энэ нь нэг өдөрт бүртгэгдсэн тоогоор хамгийн ихэд тооцогдож байгаа юм. Тав хоногт нэг саяар халдвар нэмэгдэж байна.

Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 6509 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 36-54-өөр нэмэгдлээ.

Өчигдөр Истанбулаас ирсэн 262 зорчигчоос сэжигтэй 5 хүнийг ЦТЭ-т, 4 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа.

Манай улсад 3050 иргэн ажиглалтад байна. 341 хүн нэмэгдэж, 286 хүн хасагдсан. 1-5 насны хүүхэд 204,  жирэмсэн хүн 109, архаг хууч өвчтэй 286 хүн байна.

Орон нутгийн 18 галт тэргэнд 8000 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ.

119 дугаарт 146 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 2 орноос 2 хүн холбогдож, зөвлөгөө авсан байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top