Буриад тосгон коронавирусээс окоп ухан хамгаалжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

Буриадын жижигхэн нэгэн тосгон дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байна. Америкийн сонин сэтгүүлд “Сибирийн тосгон окопоор вирусээс хамгаалж байна” гэсэн гарчигтай нийтлэл гарснаас хойш гадаадын сэтгүүлчид энэ тосгонд ирдэг болсон гэнэ.Түнхэн аймгийн Шулуты тосгон 390 хүн амтай. Бүх нийтийн хөл хорионы үеэр энд бөө мөргөлийн ёслол болжээ. Улаан-Үдээс ирсэн нэгэн зочин коронавирустэй байж таарч, удалгүй тосгоны 49 хүн халдвар авсан нь тогтоогдсон байна. Халдвартай хүмүүсийг Улаан-Үд, Түнхэн аймгийн эмнэлэгт үдэн мордуулаад тосгоныхон өөрсдийгөө цар тахлаас хамгаалах арга хэмжээ авсан юм. Нэгэнт дотооддоо халдвар байхгүй тул гаднаас хүн оруулахгүй байвал болно.

Ингээд машин нэвтрүүлэхгүйн тулд тосгоноо тойруулан нэг метр гүнзгий окоп ухсан байна. Бүх нийтээрээ хэд хоног ажилласны үр дүнд 2,5 км урт окоп бэлэн боллоо.390 хүний 49 нь халдвартай гэхээр энд бараг найман хүний нэг нь өвдсөн гэсэн үг. Хүн амд оногдох харьцаагаараа АНУ-ын Нью-Йорк, Бразилын Сан-Паулугаас илүү аюултай.Окоп ухах санаачилгыг Түнхэн аймгийн тэргүүн Иван Альхеев гаргасан бөгөөд эмч мэргэжилтэй.Иван Альхеев “Тосгонд орж ирдэг 10 зам бий. Бүгдэд нь хамгаалалт гаргах эдийн засгийн хүчин чадал байхгүй. Харин бид ганц засмал замаа үлдээгээд бусдыг нь окоп ухаж хаалаа. Засмал зам дээр эмнэлгийн шинжилгээний байр бий. Энэ замаар ачаа бараагаа авчихна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ff(64.119.23.168) 2020 оны 07 сарын 10

Окоп нь гоё биш үү

0  |  0
Иргэн(202.21.115.82) 2020 оны 07 сарын 10

ОКОП БАЙХ ДАА Ч ЯАХАВ ДЭЭ , ШУУДУУ ГЭЭЧ

1  |  0
zochin(202.9.46.129) 2020 оны 07 сарын 10

mongol uhaan

1  |  0
Top