Дэлхийн нийтийг хамарсан коронавирусний цар тахал дэлхийн томчууд, баячууд, Ерөнхийлөгч, жүжигчин, тамирчин ялгахгүй айлгаж байгаа билээ.
Хэдэн жилийн өмнө дэлхий дахиныг айлгаж байсан алан хядагч “Исламын улс” бүлэглэл ч цар тахлаас эмээж байна. Тус бүлэглэлээс гишүүддээ хандан, коронавирусний аюулаас хэрхэн сэргийлэх талаар заавар гаргажээ.
Албан ёсны сар тутмын хэвлэлдээ тэд гараа угааж, ариутгал хийж байхыг алан хядагчдадаа зөвлөжээ. Товчлон хүргэж байна.
Заавар
Бүх өвчин зовлон зүгээр нэг ирдэггүй, Бурханаас илгээсэн байдаг.
Бурханд итгэ.
Халдвараас сэргийл.
Эрүүл байвал халдвартай улсуудад бүү оч.
Харин гадаад улс оронд халдвар авсан бол энд бүү ир.
Эвшээх, найтаахдаа амаа тагла.
Хоолны саваа угааж цэвэрлэн, тагла.
Гараа сайн угаа.
Сэтгэгдэл ( 5 )
Далайн дээрэмчид яаж байгаа бол хөөрхий
Мөнхнаран ээж
Holsnii sharuud bgaa biz alan hyadah uzeltei end tendhiin hun alj dadlaga hiideg manyakuud cuglasan gazar
Ed nar muusainuud bvgd koronagaar vhej daldraasai
коронавирус алан хядагчдыг үй олноор нь үхүүлэх болтугай.