ЭМЯ: Халдварын тохиолдол ГУРВААР нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 12

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.07.12/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 377 хүнд шинжилгээ хийхэд 374 хүнд илрээгүй байна. ОХУ-ын Алтанбулагийн боомтоор ирсэн гурван хүнд давтан шинжилгээгээр вирус илэрсэн бөгөөд ХӨСҮТ-д авчрах арга хэмжээ авч байна.

Нийт батлагдсан тохиолдол 230 болж, 202 хүн нь эдгэсэн. ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (85.218.48.83) 2020 оны 07 сарын 12

Эрүүл мэндийн яам,тэдний салварын мундаг эмч,сувмлагч нартаа баярлалааа,та нар минь л ард түмнийхээ төлөө Төр засаг,Онцгойгийхонтойгоо хичээн зүтгэж байгаа шүүү! Баярлалааа ард түмнээ аюултай өьчнөөс хамгаалж буйд! Зун болоод маскаа зүүхгүй й жаахан задгйарах маягтай бна шүүүү!Гэтэл Европийн орнуудад нэмэгдэх төлөвтэй байгаа болохоордэлгүүр ,нийтийн унаанд байнга маскаа зүү гээд зүүхгүй бол торгож бна шүүүү!

0  |  0
Top