Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.07.16/ ээлжит мэдээллээ өглөө.
ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Дэлхийн хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тоогоор АНУ, Бразил, Перу, ОХУ, Чили зэрэг улс орон тэргүүлж байгаа бол нас баралтын түвшингээр АНУ, Бразил, Их Британи, Франц зэрэг улс орнууд тэргүүлж байна. АНУ-д нэг хоногт 60900 гаруй шинэ тохиолдол, 700 гаруй нас баралт бүртгэгджээ. Тус улсад нийт 3416 мянга гаруй хүн халдвар авснаас 135900 өвчтөн энджээ. Бразилд нэг хоногт 39900 шинэ тохиолдол, 1300 гаруй нас баралт бүртгэгджээ. Тус улсад халдварын нийт тохиолдол 1966 мянгыг давсан. Энэтхэгт 29400 гаруй шинэ тохиолдол илэрч, нийт халдварын тохиолдол нэг сая руу дөхөж байна. Казахстанд 63500 гаруйд хүрсэн бол Японд 200 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, эрсдэлийн зэргийг дөрөв рүү ахиулжээ. БНСУ-д өчигдөр 61 шинэ тохиолдол, хоёр нас баралт бүртгэгджээ. БНХАУ-д дотоодод шинэ халдвар байхгүй, нэг зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгджээ. Хонконгт 19 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 14 нь дотоодын халдвар байв. Тус онцгой бүсэд сүүлийн долоо хоногт дотоодын халдвар нэмэгдэж байна. Хонконгт нийт халдварын 1588 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )