КОВИД-19: Халдварын тохиолдол дэлхийд 13.3 сая, Бразилд хоёр сая, Энэтхэгт нэг саяд хүрэв

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 17

Бразилд коронавирусээр халдварласан хүний тоо нэг хоногийн дотор 45 403-аар нэмэгдэж, нийт 2 012 151 хүрлээ. Сүүлийн нэг хоногт 1322 хүн нас барж, нийт 76 688 хүн энджээ.

Энэтхэг улсад нийт халдварын тоо нэг саяыг давлаа гэж “Hindu” сонинд мэдээлсэн байна. Тус улсад нийт 1 001 449 халдварын тохиолдол бүртгэгдэж, 25 582 хүн нас барж, 612 мянга гаруй өвчтөн эдгэрчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд нийт батлагдсан халдварын тохиолдол 13 378 853 хүрч, 580 045 хүн нас баржээ. Сүүлийн нэг хоногт дэлхий дахинд 226 181 шинэ тохиолдол бүртгэгдэж, 5579 өвчтөн нас баржээ. Өмнөд болон Хойд Америкт нийт 7 016 851, Европт 2 987 923 халдварын тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top