Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" халдварын нөхцөл байдлын мэдээллийг өгч байна. /2020.07.19-ний 11:00 ЦАГ/
ХӨСҮТ-ийн мэдээлэл:
Д.Нямхүү: Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 113 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийж үзэхэд нь вирус илрээгүй. Афганистанаас ирсэн 31 дайчдын давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Алтанбулаг боомтоор орж ирсэн 31 жолоочийн сорьцод шинжилгээ хийхэд илрээгүй. Хоёр хүн ХӨСҮТ-ээс эдгэрч гарлаа. Нийт 287 тохиолдлоос 213 нь эдгэрч гарлаа. Нэг жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байгаа. Гэрийн ажиглалтад байсан 34 настай эмэгтэй өнөөдөр ХӨСҮТ-д ирж төрлөө.
Сэтгэгдэл ( 0 )