Шинжаан Уйгуурт халдварын тархалт нэмэгдэж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 20

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.07.20/ ээлжит мэдээллээ өглөө.

ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Дэлхий дахинд халдварын тохиолдлын тоо 14 сая 400 мянгад хүрснээс найман сая 80 мянга гаруй хүн эдгэрч, 604 мянга гаруй хүн энджээ. АНУ-д халдварын нийт тохиолдол гурван сая 830 мянгад хүрснээс 143 мянга гаруй хүн нас барж, нэг сая 120 мянган хүн эдгэрч, 143 мянга гаруй хүн нас баржээ. Бразилд шинэ халдварын тоо буурч байна. Өнгөрсөн нэг хоногт 23500 гаруй шинэ тохиолдол, 700 нас баралт бүртгэгджээ. Тус улсад халдварын тохиолдол нийт хоёр сая 98 мянга гаруйд хүрснээс нэг  сая 93 мянга гаруй хүн эдгэрчээ. Энэтхэгт 38900 гаруй шинэ халдвар илэрч, нийт нэг сая 77 мянга гаруй хүн халдвар аваад байна. Японд 509 шинэ тохиолдол бүртгэгджээ. Австралид 200, БНСУ 26 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. БНХАУ-ын Шинжаан Уйгуурт шинэ тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд Хонконгт 108 шинэ тохиолдол мөн илэрчээ. Халдвар нэмэгдэж буйтай холбогдуулан нийтийн албаны 180 мянга гаруй албан хаагчийг гэрээс ажиллах горимд шилжүүлжээ. Хонконгт нийт 1885 халдварын тохиолдол бүртгэгдэж, нас баралт 12 болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top