Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.07.20/ ээлжит мэдээллээ өглөө.
Дэлхийн хэмжээнд 14 сая 685 мянган хүн коронавирусээр халдварласнаас 683 мянган хүн энджээ. Өнгөрсөн хугацаанд 5.3 сая хүн эдгэрчээ. Япон улс, Австралийн Викториа мужид халдварын хоёр дахь давлагаа эхлээд байна. Халдвараас хамгаалах хамгийн гол арга хэмжээ нь амны хаалт зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих явдал юм. Үүнтэй зэрэгцэн хавьтлыг эрт илрүүлэх, оношлох, тусгаарлах зэрэг арга хэмжээтэй хослуулан хэрэгжүүлэхэд үр дүнд хүрнэ гэж ДЭМБ зөвлөж байна.
ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий дахинд өнгөрсөн нэг хоногт 229 700 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. АНУ-д нэг хоногт 63200 гаруй шинэ халдвар, 498 нас баралт бүртгэгдэж, халдварын нийт тохиолдол 3 сая 761 мянга гаруйд хүрч, 141 мянга гаруй хүн нас баржээ. Бразилд 20200 гаруй шинэ тохиолдол, 632 нас баралт бүртгэгдэж, нийт хоёр сая 118 мянга гаруй хүн халдвар авснаас 1.4 сая хүн эдгэрчээ. Энэтхэгт 40400 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварын тохиолдол нэг сая 118 мянга гаруйд хүрчээ. Нас баралт 27 мянгаас давжээ. Японд нэг хоногт 419 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Австралид нэг хоногт 57 мянга гаруй шинжилгээ хийхэд 216 шинэ тохиолдол илэрчээ. БНСУ-д 45 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 20 нь дотоодын халдвар байна. Гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол нь ихэнх нь Иракаас ирсэн ажилчид эзэлж байна. БНХАУ-ын эх газарт илэрсэн 11 шинэ тохиолдлын найм нь Шинжаан Уйгуурын өөртөө засах оронд бүртгэгджээ. 7 сарын 14-нөөс хойш Шинжаан Уйгуурт 47 тохиолдол илрээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Internet ees unshaad avchix medeelliig tsagaa barj byy medeelle !Em taria,xamgaalalttin xuvtsas,tonog toxooromjoo nemegdyylex tal deer arga xemjee yaj avax avsanaa yari!Emnelegiin ajilchidiin medleg ur chadvariig ni deeshlyylex deer arga xemjeegee av !!!