Шинжээч: Томуу, коронавирустэй хавсарснаар өвчлөл хүндэрнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 21

Томуу, коронавирусний халдвар хавсарсан тохиолдолд бронхи, уушгины тогтолцоонд хүндрэл үүсгэж, өвчнийг улам хүндрэхэд хүргэнэ гэж шинжээчид сэрэмжлүүлж байна.

Коронавирусний халдвар томууны адил улирлын шинжтэй өвчлөл болж үлдэнэ гэж хэлэх баттай үндэслэл байхгүй аж. Учир нь үүний тулд вирус богино хугацаанд эрчимтэй мутацад орох ёстой гэнэ. Харин коронавирусний хувьд ийм зүйл ажиглагдаагүй байна. Тиймээс КОВИД-19 улирлын чанартай халдварт өвчин болохгүй гэсэн найдвар байгаа аж.

Томуу, коронавирусний эсрэг вакциныг нэгэн зэрэг хийх боломжтой эсэх талаар хэлэхэд мөн л эрт байгаа аж. Үүнийг судлах ёстой бөгөөд одоогийн байдлаар вакцин эцсийн хувилбараар гараагүй байгаа билээ. Хэд хэдэн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нэгэн зэрэг олон төрлийн вакцин хийх нь харьцангуй түгээмэл байдаг аж. Ирэх намар халдварын тархалт ямар байх нь хавьтлын түвшин, сүргийн дархлаа үүсэх эсэхээс хамаарна гэж шинжээчид онцолжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top