БНХАУ-тай хиллэдэг боомтууд дээр ”ногоон гарц”-ын журам үйлчилж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 28

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн мэдээлснээр ирэх наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Гашуунсухайт боомт зэрэг БНХАУ-тай хиллэдэг гол боомтууд дээр “ногоон гарц”-ын журам үйлчлэх болсныг мэдээллээ.

“Өнгөрсөн долоодугаар сарын 20-22-ны өдөр УИХ-ын дарга болон БНХАУ-ын Элчин сайд Цай Вень Руй нарын хамт Гашуунсухайт боомт дээр ажилласан. Хоёр улсын хэлэлцээрийн дүнд наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Ногоон гарц”-ын журам үйлчилж эхэлнэ. Энэ журмаар жолоочид урагшаа гарах, буцаж орж ирэхэд саадгүй болохоор тусгагдсан байгаа” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээллээ.

Монгол Улсын онцгой комиссын хоёрдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Уул уурхайн бүтээгдэхүүнийг онцгой нөхцөлд тээвэрлэх”-ийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан юм.

Үүнээс хойш эхний хагас жилийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тэр дундаа газрын тос, нүүрсний экспорт тасалдахад хүрээд байгаа аж.

Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ тал дээр анхаарч ажиллана гэж мэдээллээ.

Top