Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгараад буй Атлетико Мадрид клубийн хоёр тоглогчоос коронавирус илэрсэн тухай мэдээллээ.
Хоёр тоглогчийн нэг нь нэгдүгээр багт дуудагдсан тоглогч байгаа аж.
Тус клубийн тамирчид болон арын албаны ажилчдыг Португалийн Эрүүл мэндийн хорооны хяналт дор шинжилгээнд хамруулахад ийнхүү халдвар илэрчээ.
Халдвар илэрсэн хоёр тоглогчийг тэр даруй тусгаарлаж эмчилгээ хийж эхэлсэн байна.
Хоёр тоглогчийн биеийн байдал тогтвортой, халуурах, амьсгал давхцах шинж тэмдэгтэй байгаа аж.
Атлетико Мадрид клуб энэ сарын 14-ний өдөр Германы Лайпциг клубтэй учраа таарч тоглоно.
Эх сурвалж: Goal
Сэтгэгдэл ( 0 )