Хятадын Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төвийн халдварт өвчин судлаач Ү Зүнью Төрийн зөвлөлийн хамтран урьдчилан сэргийлж, хянах механизмын хэвлэлийн бага хурлын үеэр Хятад улс дахин коронавируснээс айхгүй гэж мэдэгдлээ.
Ү Зүнью “Манай улс цар тахлын эсрэг тэмцсэн хагас жилийн турших практикийн дүнд халдвараас урьдчилан сэргийлж, хянах талаар бүрэн итгэлтэй боллоо. Намар, өвөл халдварын 2, 3 дахь давалгаа ирсэн ч Хятад улс оны эхэнд Уханьд үүссэн мэт тийм хүнд байдалд орохгүй. Харин одоо бидний Ковид-19 цар тахалтай тэмцэх ажлын гол зүйл нь гадаадаас халдвар оруулахгүй тал дээр урьдчилан сэргийлэх явдал болоод байна” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Вирус Хятадаас айх болж байгаа юм бна л даа
Ялаа бааснаас айхгүй