Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас спортын олон уралдаан тэмцээн цуцлагдлаа. Маш олон тамирчин коронавирусний халдвар авч, цаашдаа ч энэ тоо нэмэгдэх шинжтэй. Ийм эрсдэлтэй үед коронавирусний эмчилгээ хийлгэж байгаа тамирчин, хамгаалах вакцин хийлгэх тамирчдын хувьд допингийн шинжилгээнд сөргөөр нөлөөлөх бий гэсэн айдас байгаа нь мэдээж. Жилийн дараа олимп болох гэж байхад эрсдэлтэй нь ойлгомжтой.
Харин дэлхийд анх удаа коронавирусний эсрэг вакцин гарган авч, наймдугаар сарын 11-нп албан ёсоор бүртгүүлсэн ОХУ-ын эмч нар тамирчдыг амгалан тайван бай гэж зөвлөж байна.
ОХУ-ын профессор Николай Дурманов “Вакциныг маш бага хэмжээгээр хэрэглэнэ. Энэ вакциныг хийлгэснээр тамирчид допингийн дүрэм зөрчих байх гэж сандрах хэрэггүй. Ямар ч хориотой бодис манай вакцинд байхгүй. Вакцин болон бусад эм бэлдмэл огт өөр зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Үнэхээр эрсдэлгүй” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )