ОХУ-ын тувагийн тэргүүн Шолбан Кара-оол дахин коронавирусний халдвар авчээ. Уг нь Шолбан энэ зуны эхээр өвдөөд эдгэрч, ажилдаа ороод байсан юм.
Одоо тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд олон нийтийн сүлжээгээр дамжуулан дахин халдвар авснаа мэдэгдсэн байна.
Шолбан Кара-оол “Би дахиад Халдвартын эмнэлэгт эмчлүүлж байна. Дахиад л COVID-19. Хоёр дахь удаагаа энэ өвчнөөр өвдлөө. Магадгүй маш их ачаалалтай ажиллаж байсан болохоор эхний халдварын дараа биед эсрэг биет тогтоогүй байх. Дахин тусахад илүү хэцүү байна. Толгой их өвдөөд” гэж хэлсэн байна.
Тувад өнөөдөр өглөө 23 халдварын шинэ тохиолдол гарсан. Нийт 6681 тохиолдол илэрч, 77 хүн амиа алдаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Баларсымаа өөрийгөө хаяж ажилд зүтгэх гж одоо яанадаа Хар уул минь