Турк “Истанбул–Бишкек– Улаанбаатар” нислэгийг сэргээхийг хүслээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 26

Туркийн “Turkish Airlines” компаниас Киргиз улсад хандан, “Истанбул–Бишкек– Улаанбаатар” нислэгийг сэргээхийг хүссэн талаар Tazabek мэдээллээ.

Киргизийн Иргэний агаарын тээврийн газрын захирал Курманбек Акышев “Туркийн талаас хөл хорио цуцалж, хил нээхээс өмнө үнэхээр ийм хүсэлт ирсэн. Гэхдээ яг албан ёсоор хүсэлт тавиагүй. Албан ёсоор хандвал бид авч хэлэлцэнэ. Энэ нислэгийг сэргээхийг бид дангаар шийдэхгүй. Киргизийн ЭМЯ, Монголын ЭМЯ-тай ярилцаж байж шийдэх асуудал” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top