Ямайкийн Цагдаагийн газар Болтод хэрэг үүсгэж магадгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 26

Дэлхийн хамгийн хурдан хүн, олимпын 8 удаагийн аварга Усэйн Болт коронавирусний халдвар авсан  талаар бид мэдээлсэн билээ.

Ямайкийн Цагдаагийн газраас цар тахлын үед хууль бус үдэшлэг зохион байгуулсан хэргээр Болтыг шалгаж эхэлсэн байна. COVID-19 тахлын үеэр Ямайкийн Засгийн газраас 20-иос дээш тооны хүн цугларахыг хориглосон байжээ. Мөн амны хаалт зүүх, олон нийтийн газар зай барих дүрэмтэй.

Харин Усэйн Болтын төрсөн өдрийн үдэшлэгт маш олон зочинтой байсан төдийгүй амны хаалт зүүх, зай барих ямар ч арга хэмжээ байсангүй.

Ямайкад нийт COVID-19-ийн 1413 тохиолдол бүртгэгдсэнээс 16 хүн амиа алдсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Усан(202.179.26.158) 2020 оны 08 сарын 26

Усан Болтйг сайн шалгаж хөл хорионы дэглэм зөрчсөн байвал дэлхийн хамгийн удаан ойлгоцтой хүнээр тодруулах хэрэгтэй кк

0  |  0
Top