Манчестер Юнайтед болон Францын шигшээ багийн хөлбөмбөгч Пол Погба коронавирусээр халдварласан тухай Францын шигшээ багийн дасгалжуулагч Дидье Дешам мэдээллээ.
Өдгөө 24 настай түүнийг эмнэлэгт тусгаарлахаар болсон байна.
Ингэснээр Үндэстнүүдийн лигийн тэмцээний хүрээнд болох Шведтэй хийх тоглолт болон Хорватын шигшээ багтай хийх тоглолтыг өнжихөөр болжээ.
Одоогоор түүний биеийн байдал тогтвортой өндөр халуурсан шинж тэмдэгтэй байгаа аж.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл ( 0 )