Азийн аварга Пхогат коронавирусний халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 02

Азийн наадмын аварга, Энэтхэгийн чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Винеш Пхогат Энэтхэгийн спортын дээд шагнал болох “Раджив Ганди Кхел Ратна” шагнал хүртлээ. 1991 онд энэ шагналыг анх шатрын дэлхийн аварга Вишванатан Ананд хүртэж байсан юм. Харин бөхчүүдээс Сушил Кумар (2009), Йогешвар Дутт (2012), Сакши Малик (2016), Бажранг Пуния (2019) нар авч байлаа.

Винеш Пхогат өнгөрсөн жилийн ДАШТ-д 53 кг-ийн жинд хүрэл медаль авч, Токиогийн олимпын эрх авсан.

Шагнал гардуулах ёслол цахимаар явагдсан ч Винеш Пхогат оролцсонгүй. Твиттер хуудсаараа дамжуулан, “Би коронавирусний халдвар авсан. Гэр бүлийнхэн минь ч тусгаарлагдаад байна. Надтай сүүлийн үед харилцаж байсан хүмүүст шинжилгээ өгөхийг сануулья” гэж бичсэн байлаа.

Энэтхэгт цар тахлын хэмжээ өсөн нэмэгдэж байгаа тул эмэгтэйчүүдийн шигшээ баг энэ сард эхлэх байсан цугларалтад гараагүй. Харин эрэгтэй чөлөөт, сонгомол барилдааны баг бэлтгэлд гараад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top