ПСЖ-гийн халдвартай тоглогчийн тоо ЗУРГАА боллоо

2020 оны 09 сарын 04

Францын ПСЖ багийн дахин хоёр тоглогчоос коронавирусний халдвар илэрлээ. Энэ удаад хамгаалагч  Маркиньюс, хаалгач Кейлор Навас нарын хариу эерэг гарчээ.
 


Тэднээс өмнө Мауро Икарди, Неймар, Леандро Паредес, Анхель Ди Мария нар Ибицад амарч байхдаа халдвар авсан нь тогтоогдсон.

Францын АШТ эхэлсэн байгаа ч ПСЖ баг Аваргуудын лигийн финалд тоглосон тул эхний хоёр тойрогт тоглоогүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top