Сүмо: Халдварын голомт гарсан ч Намрын тэмцээн явагдана

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10


Мэргэжлийн сүмо бөхийн “Таманои” дэвжээнд шинэ төрлийн коронавирусний халдвар гарч нийт 19 бөх халдвартай нь тогтоогдсон талаар бид мэдээлсэн. Сүмо бөхөд анх удаа халдварын голомт гарч байгаа юм.

Харин Сүмо бөхийн холбооноос “Хэдийгээр олон сүмо бөх халдвар авч, голомт үүссэн ч бид Намрын тэмцээнээ зохион байгуулна. Таманои дэвжээний 28 бөхийг бүгдийг нь Намрын тэмцээнд барилдуулахгүй. Гадагш гарахыг хориглосон. Таманои ояката халдвар аваагүй ч түүнийг мөн Намрын тэмцээнд ажиллуулахгүй. Холбооноос дэвжээний хамтарсан бэлтгэлийг хориглосон байгаа болохоор халдвар өөр дэвжээнд тархаагүй гэж үзэж байна” гэж мэдээллээ.

Халдвартай 19 бөхийн 12 нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, биеийн байдал хөнгөн. Үлдсэн 7 бөхөд ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч өнөөдөр эмнэлэгт хэвтүүлэх болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top