Италийн хөлбөмбөгийн Наполи багийн ерөнхийлөгч Аурелио Де Лаурентис коронавирусний халдвар авсан талаар тус баг албан ёсны цахим хуудсаараа мэдэгдлээ.
Түүний шинжилгээний хариу өчигдөр эерэг гарчээ. Аурелио 71 настай тул өндөр эрсдэлтэй бүлэгт багтаж байна.
Де Лаурентис 2004 онд Наполигийн ерөнхийлөгч болсон. Түүний удирдлага дор Наполи 2006/2007 оны улиралд Сери А-д дэвшин гарч, одоо лигийн дээд хэсэгт тогтмол тоглож байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )