Чөлөөт бөх: Ираны шигшээ багийн дасгалжуулагч коронавирусний халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21

Ираны чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Мустафа Масуд коронавирусний халдвар авч, эмнэлэгт эмчлүүлж байна.
 

Ираны бөхийн холбооноос “Бөхийн ертөнц Мустафа Масудыг хурдан эдгэрэхийг хүсэн ерөөж байна. 42 настай Масуд 2004 оны олимпын наадмын мөнгөн медальт бөх билээ” гэж албан ёсоор мэдэгдлээ.  

ДЭМБ-ын мэдээгээр Иранд халдварын тоо 400 мянгад хүрж, 24 мянган хүн нас бараад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top