ОХУ, Украины Ардын жүжигчин, найруулагч Роман Виктюк энэ сарын 17-нд 84 настайдаа ковидийн улмаас нас нөгчлөө.
Роман Виктюк аравдугаар сарын сүүлээр халдвар авсан нь тодорхой болж, эмнэлэгт эмчлүүлж байсан юм.
Тэрбээр 1936 онд Украины Львов хотод төрсөн. 1956 онд Театрын урлагийн их сургуулийг төгсөж, жүжигчнээр ажиллаж байгаад 1960 оноос найруулагчийн замналаа эхэлсэн.
1990 онд өөрийн театртай болж, “Мастер и Маргарита” зохиолыг найруулан тавьж байлаа.
2006 онд Украины, 2009 онд ЗХУ-ын Ардын жүжигчин цол хүртсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )