Тусгаарлах байранд ажиллах резидент эмч нарыг сургалтад хамрууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 12 сарын 11

Тусгаарлан ажиглах байранд ажиллах резидент эмч нарын бэлэн байдлыг хангах зорилгоор сургалтууд зохион байгуулж байна.

Арванхоёрдугаар сарын 9-ний өдөр “Ковид-19 цар тахлын үеийн резидент эмчийн тусгаарлан ажиглалтын байранд ажиллах арга зүй” сургалтыг ЗӨСҮТ-ийн эмч, сургагч багш нар болон УОК-ын шуурхай штабтай хамтран 27 резидент эмчид заалаа. ЭМЯ-ны ТЗУГ-ын даргын баталсан сургалтын удирдамжийн дагуу КОВИД-19 цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гарсан дүрэм журам, хууль эрх зүйн бичиг баримтыг танилцуулах, халдвар хамгаалалын дэглэм, тусгаарлах байранд байрлаж байгаа иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, тусгаарлах байрны халдварын сэргийлэлт, хяналт, цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл зэрэг сэдвүүдээр онолын болон дадлага сургалт хийлээ.

 

Top