Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тусламж, үйлчилгээнд Эрүүл мэндийн сайдын “Дайчлан ажиллуулах тухай” 2022 оны А/22 дугаар тушаалаар 2022 оны нэгдүгээр сарын 14-нөөс 474 резидент эмч нийслэлийн есөн дүүрэгт дайчлагдан ажиллаж байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2022 оны А/08 дугаар тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төв болон сургалт эрхлэх байгууллагын арга зүйч нарын төлөөлөл бүхий 23 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй батлагдсан ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд ажиллах резидент эмчийн ирц болон дайчилгааны үйл ажиллагаанд хяналт-үнэлгээ хийн мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )