Коронавирусний халдвар авсан 35 настай иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй эмнэлгийн үүдэнд очоод харамсалтайгаар нас барсан.
Талийгаачийн сүүлийн амьсгалаа хурааж байгаа зураг цахим орчинд тарснаар иргэд, эмнэлгийн байгууллага тэр дундаа иргэний амь насыг цаг алдалгүй авран хамгаалах ёстой Яаралтай Түргэн Тусламжийн төвийнхөнд хариуцлага тооцохыг Хотын дарга Д.Сумъяабазараас шаардсан байдаг. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын тамгийн газрын харьяанд үйл ажиллагаа явуулдаг НЭМГ-ын ЯТТ-ийн дарга С.Ариунболдыг үүрэгт ажлаас нь энэ сарын 5-ны өдөр чөлөөлсөн тухай өмнө нь бид мэдээлсэн.
Тэгвэл дээрх шийдвэрээс үл хамааран ЯТТ-ийн дарга С.Ариунболд эргээд албан ажилдаа орохоор уулзалт хийж эхэлсэн тухай эх сурвалжийн мэдээлэл байна.
Түүний энэхүү үйлдлийг талийгаачийн ар гэр болон эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан иргэдийн ар гэрийнхий зүгээс эсэргүүцэж байгаа бөгөөд Хотын даргын гаргасан шийдвэрийг биелүүлэхийг шаардаж эхэлжээ.
Ийнхүү албан ажилдаа хойрго хандаж, дээд албаны шийдвэрийг үл тоон албан тушаалтайгаа үлдэхээр хичээж буй С.Ариунболдын талаар таагүй мэдээллүүд хэвлэлээр гарах боллоо. Тухайлбал, түүнийг буяны компаниудтай үгсэн хуйвалдан шарил зөөх шинэ бизнес хийж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл ( 6 )
цаг гарангийн дараа ирээд хүний амь хохирсон явдал гарсан миний амьдралд 2 удаа ҮЗЭН ЯДАЖ БАЙНА\n\n
Уг нь муу Ариунболд 50 хүрээгүй юм шдэ.Наснаасаа өвгөжүүр харагдах болжээ
Хуучин хүнээс шинэчлэл хүлээнэ гэдэг Бухын доодохыг харж үнэг турж үхэхийн адил
Дараагийн хүнд нь ажлаа өгч ажилд нь оруулаач энэ хүнд үед албан тушаал авилгад яасан их дуртай юмбэ
Нэг суудалд суухаараа салж мэддэггүй хөгшин төлцөгнүүд их болждээ. Одоо болно, залуу үед суудлаа тавиад амар амгалан аж ахуйгаа хөөх хэрэгтэй. Насалж яваа хүмүүс суудалтай зууралдаад яадгийн. Хөдөө гарч, хэнд ч лай болохгүй амьдраач! Уосын ажлыг хийж чадах, залуу эрч хүчиэй хүнд нь өгч сур
arai denduu yumaa hotiin darga arga hemjee avaasai