Өрх, дүүргийн эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарийг сунгажээ

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн хоногуудад томуу,томуу төст өвчний тархалт их байгаагаас болж эмнэлгийн орны ачаалал нэмэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор  гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг бямба гарагт 10:00-17:00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетыг ажлын өдрүүдэд 8:30-22:00, ням гарагт 10:00-17:00 цаг хүртэл илүү цагаар ажиллахаар зохицуулжээ.

Томуу, томуу туст өвчин нэмэгдэж эмнэлгийн орны ачаалал  нэмэгдсэнээс болж амралтын өдрүүдээр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж болон албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн 11-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвд ажиллалаа.

Дээрх эмнэлгүүдийн хувьд хүүхдийн орны ачаалал хэвийн, эм тарианы тасалдалгүй байв. НЭМГ-ын дарга гуравдугаар сарын 10-нд А/43 тоот тушаал гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн ажиллах цагийн хуваарийг уртасгасан.Үүнтэй холбоотой эмнэлгийн ачаалал хэвийн байгааг эмнэлгийн удирдлага, эмч нар хэлэв.

Н.Еркегүль

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top