ЭМЯ: Нэг хүний эмчилгээнд 8-9 сая төгрөг гарч байгаа гэх яриа худал

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр коронавирусний халдвараар өвчилсөн иргэдийн эмчилгээний зардал хэрхэн гарч байгаа талаар ЭМЯ-наас "Өвчилсөн хүнд 8-9 сая төгрөгийн зардал гарч байгаа гэх яриа худал. Тухайн хүний биеийн байдлаас нь шалтгаалж зардал гарч байгаа. Хөнгөн хүмүүсийн эмчилгээ тусдаа, хүнд хүмүүсийн эмчилгээ тусдаа, эмчлэх багийн ажилд мөн зардал гарна. Өвчилсөн хүмүүст хийж байгаа эмчилгээг зөвхөн эмээр нь дүгнээд байж болохгүй" гэлээ.

Гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа хүний хувьд тухайн хүний өөрийнх нь хүсэлтээр гэрт нь эмчлэх шийдвэр гаргаж байгаа гэнэ.

Орон нутгуудад халдвар бүртгэгдээд эхэлсэн. Улаанбаатар хотоос очиж байгаа тээврийн хэрэгслүүд тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу нэвтэрч байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(66.181.183.243) 2021 оны 03 сарын 25

Гэрээр эмчилгээ хийсэн хүмүүст 8,9 саяаа өгнө үү эмчилгээний зардалаа

0  |  0
Уншигч(64.119.27.12) 2021 оны 03 сарын 24

Хөнгөн хүндээр нь ялгаад жишээтэй нь тайлбар хийж болдоггүй л юм байх даа, үнэн зөв намын Отгонбаатар хэлэхдээ миний эмчилгээн дээр жишээ аваад ч тайлбар хмйж болно л гэсэн байна лээ

0  |  0
Top