Бразилын Сан Пауло хотын эрх баригчид коронавирусний халдварын улмаас нас барагсдын цогцсыг тээвэрлэхэд ашиглаж буй тээврийн хэрэгслүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэхийн тулд сургуулийн автобуснуудыг ашиглахаар зэхэж байна.
“CNN Brasil” сувгийн мэдээлснээр, үүний тулд автобусны суудлуудыг авч, тээврийн хэрэгслийг тусгай өнгө будгийг өөрчлөх шаардлагатай. Дараа нь эргээд эдгээр автобусыг ашиглах тул эзэмшигчид нь зөвшөөрөхгүй байгаа гэж Сан Паулогийн сургуулийн тээврийн ажилтнуудын үйлдвэрчний холбооны тэргүүн мэдэгджээ.
Сан Пауло хот (12 сая хүн амтай) мужид нас баралтын тохиолдол нэмэгдэж байгаа тул талийгаачдын цогцсыг тээвэрлэх тээврийн хэрэгслийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслүүд худалдан авах тендер зарласан байна. Тендерт ялсан компани жуулчны болон сургуулийн автобусыг ашиглах санал тавьсан байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Сан Пауло хотод 725 мянган халдварын тохиолдол бүртгэгдэж, 21 343 өвчтөн нас баржээ. Бразил улсад коронавирусний халдварын анхны тохиолдол 2020 оны хоёрдугаар сарын 26-нд бүртгэгдэж байв. Энэ оны гуравдугаар сарын 12-нд Бразил улс халдвар авсан хүмүүсийн тоогоор АНУ-ын ард, Энэтхэг улсын урд орж, хоёрт дахин бичигдсэн. Тус улсад халдварын тохиолдол нийт 12.5 саяд хүрээд байна. Нас баралтын тоогоор мөн хоёрт буюу АНУ-ын дараа орж байгаа юм. Сүүлийн дөрвөн долоо хоногт халдварын болон нас баралтын түвшин хамгийн дээд үзүүлэлтэд хүрээд байгаа юм.