ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн бүх хэсэгт халдвар илрээд байгаа аж. 60-аас дээш насныхан ковидоор илүү хүнд өвчилж байгаа учир иргэд та бүхэн 60-аас дээш насны хүмүүсийг гадуур дагуулж явахгүй, тэдэнд халдаахгүйн тулд өөрсдөө халдвараас хамгаалж байхыг ЭМЯ-наас уриаллаа.
Халдвар аваад эдгэрсэн 4835 хүн байгаагийн 95 хувьд нь эсрэг биет үүссэн хэмээн ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа хэллээ. Тэд 6-8 сарын дараа дархлаажуулалтад хамрагдах аж.
Манай улсад вакцины давтан тун ирэх дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн хийгдэж эхлэх юм. Ирах сард Синофарм болон Спутник V вакцин орж ирнэ. Хатуу хөл хорио тогтоосон ч вакциныхаа хоёр дахь тунг хийлгэх хүмүүс тухайн үед хийх зохицуулалтын дагуу вакциндаа хамрагдаж, хөл хориотой зэрэгцээд вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх аж.
Одоогоор 100 гаруй улсад ковидын мутац, үүнтэй холбоотой вакцинжуулалтын үйл ажиллагааг судалж байгаа аж. Монгол Улсад ч эрдэмтэд бүх талаар судалгаа шинжилгээ хийж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
95/ эсрэг бие үүссэн гэж хаанаас яаж мэдээ вэ